МЭДЭЭ
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг"
2010/06/102945
"Глоб Интернэшнл" ТББ Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хэвлэл мэдээллийн бүсийн хөтөлбөрийн санхүүжилтээр "Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" төсөл  хэрэгжүүлж эхэллээ. Хоёр жилийн хугацаатай энэ төсөл нь 2005, 2006-2007, 2008-2009 ондуудад Нээлттэй нийгэм форум, Будапешт дахь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн  “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь” төслийн үргэлжлэл юм.
Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал
2010/05/252271
Нээлттэй Нийгэм Форумын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх саналыг “Хууль ба Ардчиллын төв” олон улсын хүний эрхийн ТББ-ын гүйцэтгэх захирал Тоби Мендел боловсруулсан байна.
Х.НАРАНЖАРГАЛ: “ӨДРИЙН СОНИН”-Ы НИЙТЛЭЛ ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙД ТЭСРЭЛТ БОЛЛОО
2010/05/212369
Төрийн түшээгээр залрахын тулд хэрхэн мөнгө олдог (Өөрсдөө бол мөнгө босгох гэж нэрлэдэг юм билээ) болон тэрхүү хууль бусаар “босгосон” олон сая долларын тухай мэдсэн хэрнээ хууль хяналтынхан мэдээгүй дүр эсгэдэг, эсвэл тэдний өмнөөс “жижиг жараахай”-нуудад хэрэг тохсон болоод өнгөрдөг гэхчлэн ерөнхийдөө манай нийгмийн өнөөгийн дүр зургийг бодит байдлаар нь харуулсан нийтлэл манай сонины өмнөх дугааруудад гарав.
Х.Наранжаргал: "Өдрийн сонин"-ы нийтлэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйд тэсрэлт боллоо
2010/05/201748
Бичигдсэн нийтлэл болон түүнээс үүдэн гарч буй үзэгдлүүдтэй холболгдуулан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүл зүйн чиглэлээр олон жил судалгаа, сургалт явуулж буй “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай уулзав.
Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга
2010/05/152525
Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга нь төрийн бус байгууллага бөгөөд дэлхийн бүхий л бүс нутагт өөрсдийн үг хэлэх эрх чөлөөг хамгаалахаар хичээж байгаа сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилчдад хууль зүйн тусламж дэмжлэг үзүүлдэг.
Хоёр эмэгтэй сэтгүүлч “Үнэний төлөө” Хэвлэлийн эрх чөлөөний шагналын эздээр тодорлоо
2010/05/034570
“Глоб Интернэшнл” ТББ    дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж ажилласан  Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Х.Намуун-Уянга нарт  2009 оны “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал  олгохоор шийдвэрлэлээ.
Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны газрын зураг
2010/05/013380
 

“Freedom House” олон улсын байгууллага Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны газрын зураг бэлтгэн гаргажээ.  2008 оны турш хийсэн 195 улс орон, газар нутгийн хэвлэлийн эрх чөлөөний болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлын судалгааг үндэслэн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг чөлөөтэй, хагас чөлөөтэй, чөлөөтэй бус гэж ангилсан байна.

Мэдэх эрхийн төлөө... - Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
2010/05/012507
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  Пума Империал зочид  буудалд   Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан “2010 - Мэдэх эрхийн төлөө...” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад 40 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд удирдах ажилтнууд оролцов.
Хэвлэлийн бага хурал: Монголын ТББ-дын форум НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд илтгэлээ явууллаа
2010/04/192640
Монголын төрийн бус байгууллагуудын форум  2010 оны 4-р сарын 19-ний өдрийн 12.00 цагт “Монгол ньюс” компаний байранд хэвлэлийн бага хурал хийж Монголд  хүний эрхийн хамгийн их анхаарал татаж буй асуудлуудаар  илтгэл бичин НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд илгээсэн тухай мэдээллээ. 
Хэвлэлийн бага хурал: Монголын ТББ-дын форум НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд илтгэлээ явууллаа
2010/04/191217
Монголын төрийн бус байгууллагуудын форум 2010 оны 4-р сарын 19-ний өдрийн 12.00 цагт “Монгол ньюс” компаний байранд хэвлэлийн бага хурал хийж Монголд хүний эрхийн хамгийн их анхаарал татаж буй асуудлуудаар  илтгэл бичин НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд илгээсэн тухай мэдээллээ.