МЭДЭЭ
Дэлхийн редакторуудын XҮII чуулган
2010/10/202160
“Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга,  сэтгүүлч  Б.Галаарид Германы Хамбург  хотод болсон “Дэлхийн редакторуудын XVII чуулган”-д оролцоод ирсэн юм.  Чуулганд 77 орны 680-аад мэргэжлийн судлаач,  сэтгүүлчид болон цахим  хэвлэл мэдээллийнхэн оролцож хэвлэмэл сонин, сэтгүүлийн ирээдүйн хөгжлийн талаар  хэлэлцжээ.
Судалгааны ажил эхэллээ
2010/10/153363
“Шударга ёсны од” төслийн хүрээнд УИХ-ын гишүүдын  авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоо бий болгох, мэдээлэл нээлттэй, ил тод байх зарчмыг тусгах, ашиг сонирхлын зөрчлийг хориглох зэрэг асуудалд УИХ-ын гишүүдийн улс төрийн хүсэл, эрмэлзэл  ямар буйг олон нийтэд таниулах зорилгоор УИХ-аар хууль хэлэлцэх явцад өгсөн саналд мониторинг хийж эхэллээ.
“Таны мэргэжлийн эрх зөрчигдвөл...” видео сургалт зохион байгууллаа
2010/10/152755
“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан “Таны мэргэжлийн эрх зөрчигдвөл...” видео сургалт  зохион байгуулсан юм.  ШУТИС-ийн харъяа МХТС-ийн Зайны сургалтын төвд болсон сургалтанд Завхан, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Төв, Баянхонгор аймгийн нийт 86 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд хамрагдлаа. 
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь” төсөл эхэллээ
2010/10/012455
“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 9 дүгээр сарын 1-ээс  Монгол дахь Их Британы Умард Ирландын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Төсөл нь олон нийтийн болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдлэгийг сайжруулж, иргэдийн хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
Шударга ёсны од
2010/10/013470
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2010 оны 9-р сарын 20-ны өдрөөс эхлэн АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Шударга ёсны од” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Хоёр сарын хугацаатай  энэ төсөл нь  УИХ-аар хууль хэлэлцэх явцад авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоо бий болгох, мэдээлэл нээлттэй, ил тод байх зарчмыг тусгах, ашиг сонирхлын зөрчлийг хориглох зэрэг асуудалд УИХ-ын гишүүдийн улс төрийн хүсэл, эрмэлзэл  ямар буйг олон нийтэд таниулах зорилготой.
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь” төсөл эхэллээ
2010/10/013314
“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 9 дүгээр сарын 1-ээс Монгол дахь Их Британы Умард Ирландын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Төсөл нь олон нийтийн болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдлэгийг сайжруулж, иргэдийн хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЭРХЭН ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ТАЛААР ЯРИЛЦЛАА
2010/09/202885
“Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д болдог ээлжит нээлттэй ярилцлагаар энэ удаа хэвлэлийн эрх чөлөөний тухай сэдвийг хөндсөн. Хэвлэл мэдээллийнхэн бичсэн, нийтэлсэн зүйлийнхээ төлөө шүүхэд дуудагдаж, цагдаагийн хаалга сахиж суух нь ихэссэн өнөө үед Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэрхэн хэрэгжиж байгаа, сэтгүүлчдийн эрх ашиг яаж зөрчигдөж байгаа талаар хэлэлцүүлэгт уригдсан бүхэн санал бодлоо солилцсон юм.
“Глоб Интернэшнл” ТББ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа М.Ганхүүд Эсэргүүцлийн захидал хүргүүллээ
2010/09/142494
Эсэргүүцлийн захидалд “Нийгмийн толь” сонины толгой компьютерийн оронд өөр компьютер, эд хөрөнгө санал болгосон боловч хүлээн аваагүй,  хэдэн жил ашигласан энэ хуучин компьютер нь шүүхээс тогтоосон 1 сая 698 мянган төгрөгийн торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй, толгой  компьютерийг битүүмжлэн лацдах боломж олгоогүй, түүнд байгаа мэдээллээ хуулж авах редакцийн хүсэлтэд татгалзаж буй зэргээс үүдэн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, редакцийн үйл ажиллагаанд зориуд халдсан зорилготой арга хэмжээ гэж бид үзэж байна.
“Глоб Интернэшнл” ТББ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа М.Ганхүүд Эсэргүүцлийн захидал хүргүүллээ
2010/09/142975
Эсэргүүцлийн захидалд: “Нийгмийн толь” сонины толгой компьютерийн оронд өөр компьютер, эд хөрөнгө санал болгосон боловч хүлээн аваагүй,  хэдэн жил ашигласан энэ хуучин компьютер нь шүүхээс тогтоосон 1 сая 698 мянган төгрөгийн торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй, толгой  компьютерийг битүүмжлэн лацдах боломж олгоогүй, түүнд байгаа мэдээллээ хуулж авах редакцийн хүсэлтэд татгалзаж буй зэргээс үүдэн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, редакцийн үйл ажиллагаанд зориуд халдсан зорилготой арга хэмжээ гэж бид үзэж байна.
Үндэстний цөөнхөд зориулсан шинэ сонин гарч эхэллээ
2010/09/102569
Монгол улс даяар тархан суурьшсан казах иргэдэд зориулсан “Монгол Заман” /Монголын эрин үе/ шинэ сонин Баян-Өлгий аймагт гарч эхэлжээ. Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойд зориулан гаргасан анхны дугаар нь аймгийн 12 сум, Улаанбаатар, Дархан Уул, Орхон, Төв, Ховд, Увс, Дорнод зэрэг 6 аймаг, 80 гаруй сум, тосгонд оршин суудаг казах иргэдэд болон  Казахстан, Хятад, Турк, Герман улсад тараагдсан байна.