МЭДЭЭ
"Эзэгнэгч" кино олон улсын “48 цаг” кино наадамд оролцож байна
2013/03/072248
2013 оны гуравдугаар сарын 7-10-нд болох “48 цаг” олон улсын кино наадам буюу “Filmapalooza”-д  оролцохоор “Absolute pictures” студийн М.Цэрэнсодном, П.Дэлгэрбаяр, Г.Энхбат, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын ажилтан Б.Онон нар АНУ-ын Лос-Анжелес хотын Холливудыг зорилоо.
"NBS" телевизийн захирал С.Наранбаатар бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанд “Глоб Интернэшнл” ТББ гүнээ харамсаж байна
2013/02/262141
"NBS" телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанд “Глоб Интернэшнл” ТББ гүнээ харамсаж, түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Хамтарч ажиллах Мэдээлэл технологийн компани шалгаруулна
2013/02/212762
НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Иргэдийн мэдээлэл авах эрхийг  нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих  нь” төслийн хүрээнд 8 аймгийн 20 сумын иргэдэд мэдээлэл түгээх систем бий болгоход шаардлагатай ажил үйлчилгээ, техник нийлүүлэх  Мэдээлэл технологийн компани шалгаруулж хамтран ажиллана.
Төслийн Зөвлөх хороо байгуулагдлаа
2013/02/182678
НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн  “Иргэдийн мэдээлэл авах эрхийг  нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төслийн Зөвлөх хороо дараах бүрэлдхүүнтэй байгуулагдлаа.
Х.Наранжаргал: Засгийн газрын шийдвэр иргэдэд айдас төрүүлж эхэллээ
2013/01/182856
"Өдрийн сонин"-ы 2013.01.16 №011/4338/-рт нийтлэгдсэн сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай хийсэн ярилцлагыг уншаарай.
Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалд иж бүрэн үнэлгээ хийнэ
2013/01/153599
“Глоб Интернэшнл” ТББ нь ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Ил тод байдал ТББ, МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалд иж бүрэн үнэлгээ хийх “Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт” (Media Development Indicators) боловсруулах гэж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийх, эрх зүйн туслалцаа үзүүлнэ
2013/01/053099
“Глоб Интернэшнл” ТББ нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь. Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийх, эрх зүйн туслалцаа үзүүлэх” төслийг 2013 оны 1-р сарын 1-нээс хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр эхэллээ.
Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага
2012/12/142523
Стив Баклигийн эмхэтгэж, хянан тохиолдуулсан “Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага” номыг “Глоб Интернэшнл” ТББ-аас орчуулан толилуулж байна. Энэ бол хүйн хэвлэл мэдээллийн сайн туршлагын жишээнүүдийн түүвэр юм.
8 аймгийн 20 суманд хэрэгжинэ
2012/12/112836
“Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төсөл 8 аймгийн 20 суманд хэрэгжинэ.
“Хүйн хэвлэл мэдээлэл хүй олны хөгжлийн төлөө” сэдэвт нөлөөллийн семинар болно
2012/12/102181
“Глоб Интернэшнл” ТББ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран 2012 оны 12-р сарын 14-ний Баасан гарагийн 14.00 - 17.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Хүйн хэвлэл мэдээлэл хүй олны хөгжлийн төлөө” сэдэвт нөлөөллийн семинар зохион байгуулна.