МЭДЭЭ
|
ХЭРХЭН ЯЛАГЧ БОЛОХ ВЭ?
2014/02/012710
Эхний алхам: Уралдаанд оролцохыг хүсэгч манай Глоб Интернэшнл Төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудсанд лайк дарж, “НАЙЗ” бүлэгт элсэн, эрхээ авна уу. Та бүтээлээ манай “NICE НАЙЗ” хуудас болон “НАЙЗ” бүлэгт байрлуулснаар уралдааны эхний шалгаруулалтад оролцох боломж нээгдэнэ.
|
|
Судалгааны шилдэг бүтээлийн уралдаанд оролцохыг хүсэгчдэд зориулав
2014/01/293053
Глоб Интернэшнл Төв нь мэдлэг, туршлагаа нийгмийн өргөн хүрээнд түгээх зорилгоор Монголын залуучуудын NICE НАЙЗ сүлжээ үүсгэж, үүгээрээ дамжуулан нийт иргэдэд чиглэсэн үзэл бодлын эрх чөлөө, түүнээ илэрхийлэх эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулан ухамсарлуулах, цахим хэвлэл мэдээллийг соёлтой хэрэглэж бусдыг гүтгэж доромжлохгүй, бусдын хувийн нууцыг нийтэд ил болгож эрхийг зөрчихгүй байхыг эрхэмлэхийн чухлыг таниулахад оршино.
|
|
Судалгааны шилдэг бүтээл шалгаруулах журам
2014/01/162889
Хууль зүй, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд Судалгааны шилдэг бүтээлийн уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулах журамтай танилцана уу.
|
|
Хууль зүй, сэтгүүл зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд судалгааны шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
2014/01/152736
Үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тухай ойлголттой болгох, Монгол улсын болон олон улсын хэм хэмжээ, чиг хандлагыг судлан “Судалгааны шилдэг бүтээл” туурвих уралдааныг ХУУЛЬ ЗҮЙ, СЭТГҮҮЛ ЗҮЙН их дээд сургуулийн оюутнуудын дунд дараах хоёр чиглэлээр зарлаж байна.
|
|
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
2013/12/252691
Глоб Интернэшнл Төв ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн Олон улсын хөтөлбөр (IPDC) болон Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран “Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд турших нь” төсөл хэрэгжүүлж байна. |
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ТАНАА
2013/12/102555
Глоб Интернэшнл Төв Монгол улсын Ерөнхий сайд Л.Алтанхуягийн гомдлын дагуу “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Чингэлтэй дүүргийн шүүхээс 20 гаруй сая төгрөгийн торгуулийн ял ногдуулж, торгох ялаас зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаатайгаар хорих ялаар солихоор шийдвэрлэсэн, мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасантай холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд Л.Алтанхуягт хандан 2013 оны 12-р сарын 10-ны өдөр захидал илгээв.
|
|
Глоб Интернэшнл Төв “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Эрүүгийн хэргээр ял тулгаж, өндөр хэмжээний торгууль ногдуулсныг эсэргүүцэж байна
2013/12/093118
Глоб Интернэшнл Төв, шат шатны шүүхийн дээрх шийдвэр сэтгүүлчдийг шоронд хорихоор айлган сүрдүүлж дарамт учруулсан, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дампуурахад хүргэж болзошгүй их хэмжээний торгууль ногдуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд учруулж буй эдийн засгийн цензур хэмээн үзэн, эсэргүүцэж байна.
|
|
Европын Холбооны кино өдөрлөгийн Үзвэрийн хуваарь
2013/11/152159
Европын Холбооны кино өдөрлөг 11 дүгээр сарын 17-ны 17.00 цагт Блакс Бокс театрт ЕХ-г одоогоор тэргүүлж байгаа Литв улсын “УБ лам” уянгын киногоор нээлтээ хийж 17-21-ний өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ. Үзвэрийн хуваарьтай танилцана уу.
|
|
Европын Холбооны кино өдөрлөг болно
2013/11/132177
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа 11-р сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр, “Глоб Интернэшл” төвтэй хамтран зохион байгуулж байна.
|
|
“НАЙЗ” кампанит ажил эхэллээ
2013/11/102782
|
Глоб Интернэшнл Төв ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн Олон улсын хөтөлбөр (IPDC) болон Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран “Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд турших нь” төсөл хэрэгжүүлж байна.