МЭДЭЭ
“Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба ял шийтгэлгүй үлдээхийн аюул занал” тайлан илтгэл
2016/11/011845
"Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба ял шийтгэлгүй үлдээхийн аюул занал" тайлан илтгэлийг 2008 оны гуравдугаар сард баталж, 2010, 2012, 2014 онд дахин шинэчилсэн "Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба ял шийтгэлгүй үлдээх асуудлаарх" тогтоол шийдвэрийн дагуу Мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөр (МХХХ)-ийн Засгийн газар хоорондын зөвлөлийн 30 дугаар чуулганд илгээхээр бэлтгэсэн байна.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна
2016/10/191588
Глоб Интернэшнл Төв нь “Наранбаатар сан”-тай хамтран 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
"Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ" судалгааны тайлан хэвлэгдлээ
2016/10/181898
ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтэд суурилан Монголын хэвлэл мэдээллийн хуулийн шинэчлэлтэй холбоотой өрнөж буй хэлэлцүүлгийн хүрээнд хийсэн “Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” судалгааны тайлан хэвлэгдлээ.
”Уул уурхайн засаглалыг хэрхэн сурвалжлах вэ?” сэтгүүлчдэд зориулсан сургалт болно
2016/10/181541
Глоб Интернэшнл төв НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Их Британийн ЭСЯ-тай хамтран 2016 оны 10 дугаар сарын 24-25-ны өдөр Пума Империал зочид буудлын хурлын танхимд “Уул уурхайн засаглалыг хэрхэн сурвалжлах вэ?” сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
Мониторинг, үнэлгээ хариуцсан гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна
2016/10/141786
"Глоб Интернэшнл төв" төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт мониторинг, үнэлгээ хариуцсан гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна.
“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
2016/09/281225
“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-өөр "Глоб Интернэшнл төв" ТББ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9.30-13.00 цагт Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль"-ийн хэрэгжилт сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгууллаа.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар дипломат уулзалт зохион байгуулав
2016/09/121560
Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яам нь Глоб Интернэшнл Төвтэй хамтран 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ЭСЯ-ны хурлын танхимд дипломат уулзалт зохион байгуулав.
“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 23, 24-р зүйлийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан
2016/08/252344
“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 23, 24-р зүйлийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр УИХ-ын тамгын газраас хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Глоб интернэшнл төв, “Зориг сан” төрийн бус байгууллага хамтран бэлтгэв.
Сэтгүүлч, сурвалжлагчдад зориулсан зөвлөмж
2016/06/281544
Маргааш санал хураалтын өдөр. Өөрийгөө эрсдлээс хамгаалах тухай таны суурь мэдлэгт зориулан Глоб Интернэшнл төвийн хамт олон бид дараах зөвлөмжийг бэлтгэлээ.
Телевизүүд тэгш, тэнцвэртэй мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байна
2016/06/172002
Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллага - Глоб Интернэшнл  Төв УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу 6-р сарын 08-10, албан ёсны сурталчилгаа эхэлсэн 6-р сарын 11-13-ны өдрүүдэд  МҮОНТ, ТV9, MN25, ТV5, UBS телевизүүдэд хийсэн мониторингийн дүнг танилцуулж байна.